Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, Улаанбаатар хотын захирагчийн харъяа газруудын 2017 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлэх ажлын удирдамж”-ийн дагуу ажлын хэсэг  2018 оны 01-р сарын 17-ны өдөр Асгат ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаатай танилцаж холбогдох бичиг баримтуудыг шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.

Тус үр дүнг үнэлэх ажлын зорилго нь бүх шатанад ажлын хариуцлага сахилгыг өндөржүүлэх, санаачлагыг өрнүүлэх замаар амжилтыг бататгах, хүндрэл бэрхшээлийг арилгаж иргэдэд үйлчлэх, төрийн ажил үйлчилгээнд чанарын ахиц дэвшил гаргах бодлогын зорилтууд, тогтоол шийдвэрийн биелэлтийг бүрэн хангах оршиж байгаа ажээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 




Ажлын хэсгийн салбар бүрийн гишүүдэд Байгууллагын дүрмээр хүлээсэн үүрэг, үндсэн үйл ажиллагааны бүтээмжийн байдал, бүтэц зохион байгуулалт, орон тоо, чиг үүргийн давхардал, ажлын ачаалал, ажлын байрны тодорхойлолт, Төрийн албаны стандартын хэрэгжилт, ажилтан албан хаагчдын мэдлэг боловсролыг хөгжүүлэх сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталагааг хангах чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, Нийслэлийн удирдлагаас өгсөн цаг үеийн үүрэг даалгавар түүний гүйцэтгэл, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл чанар, үр дүн, мэдээллийн ил тод байдал зэргийг Асгат ОНӨААТҮГ-ын менежер Ө.Батзаяа, ерөнхий нягтлан Х.Оюундэлгэр, хүний нөөц бичиг хэрэг архивын ажилтан А.Норовцэрэн, эрүүл ахуйч Д.Баярмаа, эрүүл ахуйч З.Рэнцэнханд нар танилцуулж ажиллалаа.

Үр дүнг үнэлэх ажлын эцэст комиссийн гишүүн тус бүр хяналт шинжилгээ, үнэлгээний талаар дүгнэлт гарган танилцуулсан ба тухайн жилд хийсэн ажлын ололт амжилт, алдаа дутагдал анхаарах зүйлс, цаашид авч хэрэгжүүлэх ажлуудын талаар холбогдох мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгөв.

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл үлдээх