ЕРӨНХИЙ НЯГТЛАН БОДОГЧ АЖИЛД АВНА

  • Орлого зарлагын нэгдсэн дансдын бүртгэлийг хөтлөх
  • Авлага өглөгийн дансыг хөтлөж, хүлээгдэж буй авлагаа шаардах
  • Сар бүрийн цалингийн тооцооллыг хөтлөн холбогдох тайланг гаргах
  • Улирлын санхүүгийн болон татварын тайлангаа үнэн зөв бэлтгэн тайлагнах
  • Санхүү тооцоотой холбоотой харилцагчдын санал гомдолд хариу өгөх
  • НӨАТ болон НДШ-ийн тайлангаа сар бүр тайлагнах

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Нягтлан бодох, санхүү бүртгэлийн мэргэжилтэй/МУИС, САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ, МАНДАХ БҮРТГЭЛ, ХААИС төгссөн байх
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн байх
  • Сурч мэдэх эрмэлзлэлтэй
  • Үнэнч, итгэл даахуйц байх
  • Ажлын туршлагатай
  • Багаар ажиллах чадвартай
  • Санхүүгийн програмын талаар мэдлэгтэй
  • Англи, орос хэлний зохих мэдлэгтэй

ЗАН ТӨЛӨВ:

  • Харилцааны өндөр соёлтой (Удирдлагын хэрэгцээ шаардлагыг бүрэн тодорхойлж, мэдээллийг богино хугацаанд зөв зохион байгуулалттай бэлтгэх, ажилдаа ажил хэрэгч байр сууринаас хандах чадвартай)
  • Үнэнч шударга
  • Ажилдаа хариуцлага болон тууштай ажиллах сонирхолтой
  • Ажилдаа сэтгэлээсээ ханддаг байх
  • Ажлаа зөв зохион байгуулах чадвартай
  • Ачаалал даах чадвартай
  • Багаар ажиллах чадвар сайтай

ТООЦООНЫ НЯГТЛАН БОДОГЧ АЖИЛД АВНА

  • Борлуулалтын орлого, өртөг, зардлын бүртгэл, холбогдох татварын бүртгэлийг НББОУС, СТОУС, Монгол улсын НББ-ийн тухай хууль болон татварын хууль тогтоомжийн дагуу үнэн зөв бүртгэх, нягтлан бодох бүртгэлийн хяналтыг хийж удирдлагыг мэдээллээр хангах

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Мэргэжлээрээ ажилласан туршлагатай бол давуу тал болно
  • Санхүүгийн болох хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
  • Тууштай ажиллах хүсэл эрмэлзлэлтэй
  • Удирдан зохион байгуулж, хяналт тавих чадвартай.
  • Бие дааж санхүүгийн тайлан тооцоо гаргах чадвартай
  • Багаар ажиллах чадвар сайтай
  • Хурдтай, ажлын гүйцэтгэл сайтай.
  • Хариуцлагатай , хувийн зохион байгуулалт сайн
  • Ачаалал даах чадвартай

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл үлдээх