“Эрүүл хүнс амьдралын баталгаа” сургалт,  семинар боллоо. 

2018 оны 09-р сарын 27-ны өдөр “Асгат” ОНӨААТҮГ-аас санаачлан зохион байгуулж буй ЭРҮҮЛ ХҮНС АМЬДРАЛЫН БАТАЛГАА сарын аяны хүрээнд хүнсний тухай шинээр гарсан хууль тогтоомж, хоол үйлдвэрлэл үйлчилгээнд гарсан дэвшилтэт технологи, тэдгээртэй холбоотой хүнсний түүхий эд бараа бүтээгдэхүүний сонголт, хадгалалт, сав баглаа боодлын хэрэглээний тухай, мөн хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай мэдлэг олгох зорилгоор БГД-ийн төрийн өмчит цэцэрлэгүүдийн эрхлэгч, тогооч, эмч, нярав нарт сургалт зохион байгуулав.

Тус сургалтын нээлтэнд Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл, НМХГ-ын ЭМБСХХ-ийн дарга Д.Цэнд-аюуш нар хүрэлцэн ирж үг хэлж, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа хэлэхдээ шинэ гарсан хууль тогтоомжийг сурталчилж, хүнсний хангамжийн бусад байгууллагаа манлайлж сарын аян санаачилж байгаа талаарх ажлуудыг сайшааж байлаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сургалтын үеийн зураг

Мөн сургалтын үйл ажиллагааг нээж “Асгат” ОНӨААТҮГ-ын захирал Э.Энхтөр хэлэхдээ 2018 онд зохион байгуулсан ажлуудаа танилцуулж, суффолк үүлдрийн хонь, өргөст хэмх, улаан лоолийн туршилтын хүлэмж зэргийг амжилтуудаасаа дурдлаа. Цаашид тогооч, эрхлэгч нартаа мэдлэг олгох чиглэлийг зорилго болгон ажиллах тухайгаа мэдэгдэв

Сургалтаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн мэргэжилтэнгүүд Хүүхдийн хүнсний дэлхийн чиг хандлага, норматив хэмжээ, хүнсний зориулалттай хуванцар савны хэрэглээ болон “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, эрүүл мэндийн сайд”- ын хамтарсан 2018 оны 07-р сарын 09-ны өдрийн А/448, А/268 тушаалд тусгасан хоногт авбал зохих илчлэгийн хэмжээний тухай дэлгэрэнгүй тайлбарласан.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагч нарын зүгээс цэцэрлэгийн эрүүл ахуй, халдвар хамгаалал, дотоод хяналтын хэрэгжилт болон хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлын талаар мэдээлэл өгч, заавар зөвлөмж өгөв.

Монголын тогооч нарын холбооны сургагч багш сүүлийн үеийн шинэ сургалт болон зохион байгуулж буй арга хэмжээний тухай мэдээлэл өгч, цэцэрлэгүүдийн тогооч нарын сонирхсон асуултанд хариулав.

Сургалтын явцад цэцэрлэгийн эрхлэгч, няравын төлөөлөлөөс дэвшүүлсэн санал:

  1. 85-р цэцэрлэгийн эрхлэгч С.Уламбаяр: 1990 онд 280 хүүхэдтэй цэцэрлэгийн тогоочийн орон тоо нь 3 байсан бол одоо 500-600 хүүхдийн хоол хийж байна. Тогоочийн орон тоог нэмүүлэх эрх нь цэцэрлэгт байхгүй байгаа нь тогооч нар ачаалалтай ажиллахад хүргэж байна.
  2. 85-р цэцэрлэгийн эрхлэгч С.Уламбаяр: Цэцэрлэгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл анх баригдсан цагаасаа хойш шинэчлэгдээгүй байгаа нь одоогийн хууль, журмыг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж байна.
  3. 85-р цэцэрлэгийн эрхлэгч С.Уламбаяр: А448/А268 тушаалыг хөрсөн дээр буулгаж хэрэгжүүлэхэд гарах асуудлууд олон байна. (Хорогдлын хэмжээг тооцох, эрэгтэй эмэгтэй хүүхдийн өдөрт авах илчлэг)
  4. 89-р цэцэрлэгийн нярав Ж.Энхмаа: Олон жил ажилласан тогооч нар нь хөлийн судасны томролт гэсэн өвчинтэй болдог. Гэвч цэцэрлэгүүдийн тогооч нарыг ажлын хэвийн нөхцөл гээд нэмэгдэл олгодоггүй. Тиймээс эдгээр асуудлуудын талаар дээш нь яам, тамгын газар уламжлаж асуудлыг шийдвэрлүүлж өгөхийг хүсэв.

 

Сургалтын төгсгөлд Асгат ОНӨААТҮГ-ын захирал Э.Энхтөр нийт сургалтанд хамрагдсан эрхлэгч, тогооч, нярав, эмч нарт Батламж гардуулж өгөв. Мөн батламжийн хамт цэцэрлэг тус бүрт тогоочийн нэг удаагийн хуванцар амны хаалт болон хуванцар савны хэрэглээний тухай гарын авлагыг бэлэглэв.

2018-09-27

 

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл үлдээх