Бэлтгэн нийлүүлэгч байгууллагуудад зориулсан сургалт зохион байгууллаа

2018 оны 10-р сарын 26-ны өдөр тус байгууллагатай хүнсний түүхий эд, бараа бүтээгдэхүүн “Бэлтгэн нийлүүлэх” гэрээ байгуулсан 20 аж ахуй нэгжтэй хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлын мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилгоор сургалт зохион байгуулав.

Сургалтын үйл ажиллагааг нээж “Асгат” ОНӨААТҮГ-ын захирал Э.Энхтөр үг хэлсэн ба зохион байгуулж буй сарын аяны тухай, хүнсний бараа бүтээгдэхүүний чанар, сав баглаа боодол, хүргэлтийн хугацааны талаар мэдээлэл өгч, хүрэлцэн ирсэн байгуулагын төлөөлөлтэй санал бодлоо солилцов.

Зураг 1. МХЕГ - ын ХАБХААХГазрын улсын ахлах байцаагч Я.Батцагаан хуулийн тухай хичээл зааж байгаа нь

Зураг 2. МХЕГ-ын эрсдэлийн удирдлага хариуцсан мэргэжилтэн, доктор (Ph.D), дэд проф Д.Түмэндэмбэрэл Эрсдэлийн олон улсын стандарт ISO31000 –н тухай хичээл зааж байгаа нь

Тус сургалтанд нийт 14 аж ахуй нэгж байгууллагын удирдлага хамрагдсан бөгөөд сургагч багшаар МХЕГ - ын ХАБХААХГазрын улсын ахлах байцаагч Я.Батцагаан, МХЕГ-ын эрсдэлийн удирдлага хариуцсан мэргэжилтэн, доктор (Ph.D), дэд проф Д.Түмэндэмбэрэл нар ажиллав.

Д.Түмэндэмбэрэл байцаагч ISO31000 стандартаас гадна хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид дотоод хяналт хэрэгжүүлэх талаар, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгод агуулагдах мэдээлэлийг талаар тус тус дэлгэрэнгүй тайлбарлав.

Бэлтгэн нийлүүлэгч байгууллагын зүгээс дараах асуултыг асууж байв. Үүнд:

  1. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хаягжилт нь ямар хэл дээр байх ёстой вэ?

Англи, Орос, Монгол улсын хэл дээр байх ёстой ба өөр улсын хэл дээр байвал нэмэлт шошгожилт шаардлагатай.

  1. Их, дунд, бага эрсдэлээр хүнсний бүтээгдэхүүнийг ангилсан байдаг. Бага эрсдэлтэй бүтээгдэхүүн дээр улсын байцаагчийн дүгнэлт гаргуулж авах шаардлагатай юу?

 

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн дагуу аль ч бүтээгдэхүүн дээр улсын байцаагч дүгнэлт гаргах ёсгүй. Байцаагч бол аливаа асуултын зөвлөн туслагч байх ёстой. Хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч нийлүүлэгч байгууллагууд өөрдсөө улирал тутамдаа бүтээгдэхүүнээ шинжилгээнд хамруулах ёстой.

 

  1. Хүнсний ногоонд шошго дагалдах ёстой юу?

 

Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний журам шинээр батлагдсан. Түүнтэй танилцаж хэрэгжүүлэх шаардлагатай.

Сургагч багш нарын зүгээс манай байгууллагыг сарын аяныг зохион байгуулж байгаад сайшаасан бөгөөд хамтран ажиллаж буй байгууллагуудад шинээр гарсан хууль тогтоомж, түүний хэрэгжилттэй холбоотой мэдээлэл, учирч болзошгүй эрсдлийг хуваалцаж байгаад сайшаан үнэлж байлаа. Мөн бэлтгэн нийлүүлэгч байгууллагуудтай санал бодлоо хуваалцаж, цаашид анхаарах асуудлуудаа хэлэлцсэн үр дүндтэй сургалт боллоо.

2018-10-26

 

 

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл үлдээх