“Хүүхдийн эрүүл мэнд-Амны хөндийн эрүүл ахуй”  сэдэвт урьдчилан сэргийлэх үзлэг

"ЭРҮҮЛ ХҮНС АМЬДРАЛЫН БАТАЛГАА" сарын аяны хүрээнд “Асгат” ОНӨААТҮГ нь“Туж мишээл” шүдний эмнэлэгтэй хамтран БГД-ийн 114-р цэцэрлэгийн   Бэлтгэл Б бүлгийн хүүхдүүдийн шүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа.


Монгол оронд одоогийн байдлаар шүд цоорох өвчний тархалт 3-5 настнуудын 79 хувь гэсэн судалгаа байгаа нь маш өндөр үзүүлэлт юм. Амны хөндийн өвчлөл үүсэхэд хүргэдэг эрсдэлт хүчин зүйлүүдэд эрүүл бус хооллолт, амны хөндийн эрүүл ахуйн дэглэмийг муу сахиснаас үүсдэг учир хүүхдүүдэд шүд угаах дараалал, шүд цооролтоос хэрхэн урьдчилан сэргийлэх гэх мэт амны хөндийн ариун цэврийн талаар мэдээлэл өглөө.

Сурагчдад шүд хэрхэн зөв угаах болон амны хөндийн талаар зааварчилгаа өгч байгаа нь Сурагчдад шүд хэрхэн зөв угаах болон амны хөндийн талаар зааварчилгаа өгч байгаа нь
Үзлэг хийж байгаа нь Үзлэг хийж байгаа нь

Үзлэгийн дүнд нийт 40 хүүхэд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаас 10% буюу 4 хүүхэд шүдний өвчлөлтгүй байсан бол дийлэнх буюу 90% нь шүд цооролттой, амны хөндийн өвчлөлттэй байна.  Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг. Дээрх үзлэгийн үр дүнгээс дүгнэхэд цаашид СӨББ-д хүмүүжиж буй хүүхдүүдэд шүд угаах аргачлал, ач холбогдлын талаар байнгын сургалт явуулах, эцэг эх болон цэцэрлэгийн багш удирдлагуудад энэ талаар анхаарч ажиллахыг зөвлөх нь зүйтэй гэж үзэж байна.

2018-10-29

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл үлдээх