Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна.
Хуралдаанаар 12 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнээс эхний асуудлуудаа хэлэлцээд шийдвэрээ гаргасан байна.
Тухайлбал, Бүх төрлийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг эхлэх хугацааг 2020 оны гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгалаа. Үүнд:
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоогоод байсан юм.
ЕБС, их дээд сургууль болон цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх хугацааг гуравдугаар сарын 30-ныг хүртэл СУНГАЛАА | |
Асгат ОНӨААТҮГ Facebook |