Асгат ОНӨААТҮГ

Хүний нөөцийн удирдлагын ил тод байдал

Хүнсний агуулахуудад шавьжгүйтгэл, мэрэгчгүйтгэл, халдваргүйтгэл хийлгэсэн ажлын тайлан
Манай байгууллага хүнс хүлээн авах агуулахуудад 6 сар тутамд хортон шавьж, мэрэгчийн устгал, халдваргүйтгэлийн  үйл ажиллагааг “Өгөөш” ХХК-тай гэрээ байгуулж тогтмол хугацаанд хийж гүйцэтгэн ажилладаг. Энэ удаагийн халдваргүйтгэлийн ажлыг 2024 оны 03 сарын 28-нй өдөр “АСГАТ” ОНӨААТҮГ-н хүнсний агуулахууд болон оффисын нийт 200м2 талбайд хийлгэх ажлыг зохион байгууллаа. Үүнд:

Шавьжгүйтгэлийг циперметрийн жилью 2.5%-ийн бодисыг 0.1%-ийн уусмал автомакс ашиглан хана дагуу 50см-аас доош шал хүртэл урсгаж, мөн шалны хүрээ завсар зайнд хийж гүйцэтгэв.

Мэрэгчгүйтгэлийг бромадиолоны өгөөшийг мэргэчийн зам дагуулан 10 гр-р заагдсан бүх тайлбайд тавив.

Харин жавелион, гипохлорит Са бодисоор тусгай зориулалтын мананцар үүсгэн шүршигч аппаратаар халдваргүйтгэлийг хийсэн.

Усаа хайрлая хамтдаа

Зөвлөх үйлчилгээ

"Асгат" ОНӨААТҮГ
2024 оны Алтан намар хөтөлбөр "Асгат" ОНӨААТҮГ-н хамт олон.

Дүрмээр хүлээсэн үүргийн хэрэгжилт
БАЙГУУЛЛАГЫН ДҮРМЭЭР ХҮЛЭЭСЭН ЧИГ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН

1.1 . ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР НЬ ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖИХ, АЮУЛГҮЙ, ЭРҮҮЛ АХУЙН ШААРДЛАГАД НИЙЦСЭН, БАТАЛГААЖСАН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР БАЯНГОЛ ДҮҮРГИЙН СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫГ ХАНГАХ ҮҮДНЭЭС ГОЛ НЭРИЙН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ҮЙЛДВЭРЭЭС НЬ ШУУД НИЙЛҮҮЛЭХ

Энэхүү зорилтын хүрээнд Асгат Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь түргэн муудах чанартай бүтээгдэхүүн болох сүү, сүүн бүтээгдэхүүн, талх нарийн боовыг  10 гэрээт аж ахуй нэгжээс  цэцэрлэгүүдэд шууд нийлүүлж ажиллав.  Үүнд:

“Апу дейри” ХХК- иас сүү, тараг, зөөхий, цөцгийн тос, шар тос, шар сүү, хайлмаг, ээдэм зэрэг 43 нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрээс нь цэцэрлэгүүдэд шууд нийлүүлсэн.

“Монсүү” ХХК сүү, тараг, аарц, ааруул, шар тос, хайлмаг, зөөхий, цөцгийн тос, бяслаг, шар сүү зэрэг 33 нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрээс нь цэцэрлэгүүдэд шууд нийлүүлсэн.

“Талх чихэр” ХХК талх, нарийн боовны 24 нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрээс нь цэцэрлэгүүдэд тус тус нийлүүлсэн болно .

Дүгнэлт: Үйлдвэрийн газар нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, аюулгүй, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, баталгаажсан бүтээгдэхүүнээр Баянгол дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудыг хангах үүднээс гол нэрийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрээс нь шууд нийлүүлэх үзүүлэлтийг ханган ажилласан.  Гурвалсан гэрээт байгууллагууд нь бүгд үндэсний үйлдвэрлэгч компани бөгөөд талх, нарийн боов, сүү , сүүн бүтээгдэхүүнийг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, стандартын шаардлага хангасан, эрүүл ахуй, шинжилгээний бичгүүдийн хамт  бүрэн нийлүүлэгдэж байна.   Мөн цэцэрлэгүүдийн захиалгын дагуу өглөө бүр компаниуд  өөрсдийн стандартын шаардлага хангасан автомашинаар түгээлтийн ажлыг гүйцэтгэж байна.

1.2 ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР НЬ СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН БУСАД НЭРИЙН ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ /ИМПОРТООР АВДАГ/ ЗАХ ЗЭЭЛИЙН БОЛОМЖИТ ҮНЭЭР СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУДАД НИЙЛҮҮЛЭХ

Цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсэнд хэрэглэгдэх хүнсний түүхий эд, бараа бүтээгдэхүүнийг жил бүр “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах” тухай хуулийн дагуу тендер зарлаж аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулж гэрээ байгуулан ажиллаж байна. 2023 онд  1удаагийн нээлттэй тендерийг  22 багцад хувааж, хүнсний бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэгч байгууллагыг сонгон шалгаруулахаар тендер зарласан бөгөөд үнэлгээ хийгдэж буй төлөвтэй байна.

Асгат-ОНӨААТҮГ-ын Хүнсний эрүүл ахуйч дээрх бараа бүтээгдэхүүний сав баглаа, боодлын бүрэн бүтэн байдал, үйлдвэрлэсэн огноо, шошгожилтын байдал, гарал үүслийн бичиг, холбогдох шинжилгээний бичгийн хамт шалган хүлээн авч, МХЕГ-ын зөвлөмжийн дагуу хадгалж, агуулахын температур, чийгшилийг хэмжиж тэмдэглэл хөтлөн ажиллаж байна.

2023 оны 04 сарын байдлаар БГД-ийн төрийн өмчит 38 цэцэрлэг, ерөнхий боловсролын 8 сургуульд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэн ажиллаж байна.

Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх, борлуулах үйл ажиллагаанд дэвшилтэт технологи нэвтрүүлж, үйлдвэрлэгчээс хэрэглэгч хүрэх дамжлагад хүнсний тэжээллэг чанарыг алдагдуулахгүй байх нөхцөл бүрдүүлэх зорилгоор Баянгол дүүргийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийг байршлаар нь хувааж, зориулалтын түгээлтийн машины даацад нийцүүлэн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг халдвар хамгааллын дэглэм баримтлан,  хурдан шуурхай түгээх ажлыг зохион байгуулав.

Түгээлтийн баг                                            Түгээлт хийж буй байдал

1.3.        ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР НЬ СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГАД НИЙЛҮҮЛЖ БУЙ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНД ГАРАЛ ҮҮСЭЛ, МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮГНЭЛТ ХИЙЛГЭЖ БАЙХ.

Хүнсний түүхий эд, бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх зориулалтын 3 түгээлтийн машинтай бөгөөд ариутгал цэвэрлэгээний зааврын дагуу өдөр тутам цэвэрлэж хүнсний эрүүл ахуй, ариун цэврийг ханган ажиллаж байгаа бөгөөд хүүхдийн хоол хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр дараахь  арга хэмжээг авч хэрэгжүүлэв. Үүнд:

“Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 10.1.7 дугаар зүйлд заасны дагуу Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг гардан тээвэрлэдэг, хүнсний сүлжээнд ашиглах, хэрэглэх эд зүйлстэй биечлэн харьцдаг ажилтныг эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулж байна.  2022 оны 02 сард бүх ажилтан албан хаагчдыг  эрүүл мэндийн үзлэг  шинжилгээнд хамруулсан.

“Худалдааны агуулах, ерөнхий шаардлага” MNS5364:2011 стандартын 8.4 зүйлд заасны дагуу Агуулахын ариутгал, халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулан гүйцэтгэж байна. Энэ оны 8, 10 дугаар саруудад агуулах болон оффисийн байрны ариутгал халдваргүйжилтийн ажлыг “Өгөөш” ХХК-иар гүйцэтгүүлж, хүнсний шавжгүйтэл, мэрэгчгүйтэлийн ариутгал хийлгүүлэв.

“Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 9 дүгээр зүйлд заасан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийг хөтлөж, тус хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг буцаах болон татан авах тухай журам боловсруулан мөрдөн ажиллаж байна.

Эрүүл мэндийн сайдын 2013 оны 06 сарын 04-ны өдрийн 207 дугаар тушаалын гуравдугаар хавсралтад тусгасан “Тусгай хоолны дэглэмтэй хүн, цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан хоол үйлчилгээнд хориглох хоол хүнсний түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн” жагсаалтыг баримтлан ажилласан болно.

“Хүүхэд бүр хөөрхөн" уриан дор баяраа тэмдэглэлээ

БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХООЛОНД ОРУУЛАХ ЖИМСНҮҮД
**Алим - Хүүхдэд шинээр нь шүүс, нухаш хэлбэрээр өгнө. Цаашид салат, каш, бусад хоолонд холино.
**Лийр - Сахараар алимтай адил боловч амин дэм, кали бага.
**Чавга, тоор , интоор, чангааз - Эдгээр жимсээр бага насны хүүхдэд шүүс, нухаш, компот, кисель, чанамал хийж өгнө.
**Жүржийн төрлийн жимс - Амтат жүрж, бэрсүүт жүрж, жүржмэг, нимбэг зэргийг хүүхдэд өгч болох боловч харшил үүсгэх талтайг харгалзан бага өгөх хэрэгтэй.
**Анар - Исгэлэн тул хүүхдэд хааяа өгөх ба биеийн эсэргүүцэл сайжруулдаг сайн талтай.
**Айва - Төмөр, А, С амин дэм хангалттай агуулдаг энэ жимс өвөрмөц амттай тул шинээр хэрэглэдэггүй. Ихэвчлэн компот, чанамал хийдэг бөгөөд удаан хугацаанд хадгалж болдог тул өвөл, хавар өгөхөд тохиромжтой.
**Гадил - Хамгийн их уурагтай энэ жимсийг бага наснаас нь өгнө. Сүүлийн үед бага хүүхдэд харшил өгөх байдал ажиглагдах болсноос болгоомжтойгоор багаар өгнө.
**Гүзээлзгэнэ, зэтгэнэ, бөөрөлзгөнө - Хүүхдэд шинээр өгөхөд тохиромжтой. Мөн харшил өгөх магадлалтай.
**Үхрийн нүд, улаалзгана - Бага насны хүүхдэд шүүс, компот бэлтгэж өгнө.
**Тошлой - Бага насны хүүхдэд шүүс, компот бэлтгэж өгнө.
**Чацаргана - Бага насны хүүхдэд өгч болох боловч харшлахаас болгоомжлоорой.
**Усан үзэм - Бага хүүхдэд бүтнээр нь өгвөл хахах аюултай. Хүүхдийн өтгөнийг шингэлдэг гэдгийг мөн бодолцох хэрэгтэй.
**Хад, нэрс, аньс, цангис - Нэрс төмрөөр баялаг, идээлүүлэгч бодис ихтэй. Анис, цангис жимснүүд бензоины хүчил ихтэй тул нянгийн эсрэг үйлчилгээтэй. Хар нэрс идээлүүлэгч бодис, пектинээр баялаг тул гэдэснээс ялзарсан зүйлийг зайлуулдаг төдийгүй тамраар баялаг, нүдний хараанд сайн нөлөөтэй гэж үздэг. Бага насны хүүхдэд өгөхөд тохиромжтой.
**Нохойн хошуу - Хамгийн их С амин дэм агуулсан жимс. Мөн төмөр, А амин дэм ихтэй. Амин дэмтэй ундаа бэлтгэхээс гадна цай, шүүс зэргийг бэлтгэн хүүхдэд өгч болно. Ялангуяа өвөл, хавар нэн сайн.

ХҮҮХДИЙН ӨГЛӨӨНИЙ ХООЛОНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
* Хүүхдээ өглөө босонгуут нь нэг аяга бүлээн цэвэр ус уулгаж бай. Энэ нь гэдэсний хөдөлгөөнийг сайжруулж, өтгөн гадагшлахад тус болно.
* Өглөөний хоолонд нүүрс ус, уураг, тос, эрдэс, аминдэм, түүний дотор С, В аминдэм, кальци элбэг байх хэрэгтэй. Ингэвэл дараагийн хоол хүртэл цатгалан байх болно.
* Өдрийн турш идэх хоолонд өглөөний хоол дэмжлэг үзүүлэхээр хэмжээний олон төрөл байвал зохино.
* Хэрэв хүүхэд тань үдээс өмнө биеийн тамирын хичээлтэй бол уургаар баялаг бүтээгдэхүүн, үр тарианы бүтээгдэхүүн өгч бусад үед өглөөний хоолонд нь жимс ногоо, сүүн бүтээгдэхүүн, үр тарианы бүтээгдэхүүнтэй хоол өгөөрэй.
* Өглөөний хоолонд амархан бэлдэж болох зүйл оруулах нь зохистой.
* Мөн өглөөний цай шингэц сайтай байх нь чухал.

Аюулгүй хоол, хүнс бэлтгэх 5 түлхүүр зарчим
Эрүүл аюулгүй хоол хүнсээр үйлчлэхийн тулд “Аюулгүй хоол хүнсний 5 түлхүүр зарчим”-ыг хоол хүнс үйлдвэрлэлийн шат дамжлага бүрт хамтад нь хэвшүүлснээр ХХДӨ-өөс бүрэн сэргийлж чадна.

ТҮЛХҮҮР 1.

Цэвэр байлга: Өвчин үүсгэгч аюултай бичил биетнүүд бохирдсон гар, хувцас, алчуур, сав суулга, багаж хэрэгсэл, ялангуяа тавиур модоор дамжин хүнсийг бохирдуулдаг.

Иймээс:

Хоол хүнстэй харьцахын өмнө, хоол бэлтгэх явцад, бие зассаны дараа гараа угаана. Гараа бохирдох бүрт халуун бүлээн усаар, савандаж 20 секундээс багагүй хугацаанд угааж байх.
Хоол хүнс бэлтгэх бүх гадаргуу, сав суулга, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг тогтмол угааж цэвэрлэн халдваргүйтгэж байх. Хоол хүнс болон хоол бэлтгэдэг газрыг шавж, мэрэгчдээс хамгаалж байх.

ТҮЛХҮҮР 2.

Болгосон болон түүхий хүнсийг тусгаарлах: Төрөл бүрийн түүхий мах, загас, тахиа, шувууны мах тэдгээрийн шүүсэнд агуулагддаг бичил биетнүүд нь хүнс бэлтгэх, хадгалах явцад бусад бүтээгдэхүүнийг бохирдуулдаг.

Иймээс:

Бүх төрлийн түүхий махыг бусад болгосон хүнснээс тусгаарла. Түүхий хүнсэнд хэрэглэх хутга, тавиур мод зэрэг багаж хэрэгсэл болгосон хүнснийхээс тусдаа байна.
Хүнс худалдан авахдаа шууд хэрэглэх бэлэн хоол хүнсийг түүхий хүнстэй холихгүй байх.
Болгосон болон түүхий хүнсийг тус тусад нь хадгална. Хөргөгчид хадгалж буй шууд хэрэглэх хоол хүнсийг гадны бохирдлоос сэргийлж тусад нь хадгал.

ТҮЛХҮҮР 3.

Хоол хүнсийг гүйцэд чанаж болго:Хоол хүнсийг сайтар чанаж болгосноор ихэнх аюултай бичил биетүүд устдаг. Хоол хүнсийг 700С-ээс багагүй хэмтэй болтол нь чанаж болгосноор уг хоол хүнс хэрэглэхэд аюулгүй болно.

Хоол хүнсийг 700С-аас багагүй хэмтэй болтол нь чанаж хэрэглэх нь хамгийн аюулгүй байдаг. Термометр ашиглан махны гүний хэмийг шалгах нь хамгийн найдвартай.
Хоол хүнсээ богино долгионы зууханд халаах бол зориулалтын тагтай сав ашиглан гүйцэд халааж хэрэглэ. Шөлтэй хоолыг буцалтал нь, малын мах, тахиа шувууны махыг ялган, шүүс гарахгүй болтол нь гүйцэд чана.

ТҮЛХҮҮР 4.

Хоол хүнсийг зохих температурт хадгал: Бичил биетүүд +50С-аас +600С-д маш идэвхтэй үржиж хороо ялгаруулдаг учраас хоол хүнсийг тасалгааны хэмд хадгалж болохгүй.

Болгосон хоолыг хэрэглэхийн өмнө халуунаар нь (600 с-аас дээш хэмтэй) хадгалах ба тасалгааны хэмд 2 цагаас илүү хугацаагаар байлгаж болохгүй. Түргэн гэмтэх хүнсийг худалдаж авсан даруйдаа хөргөгчид (50С-аас бага) хийж хадгална. Хүнсийг хөргөгчид ч хэт удаан хадгалахгүй байх. Хөлдөөсөн хоол хүнсийг тасалгааны хэмд гэсгээж болохгүй, харин богино долгионы зууханд, хөргөгчний хөргүүрийн хэсэгт, эсвэл хүйтэн усанд барьж гэсгээнэ.

ТҮЛХҮҮР 5.

Аюулгүй ундны ус, хүнсний түүхий эд хэрэглэ: Аливаа хүнсний түүхий эд нь аюултай бичил биетэн, химийн бодисоор бохирлогдсон байж болох учир түүхий эдийг зөв сонгож авна.

Баталгаатай ундны ус хэрэглэх, түүхий усыг буцалгаж хэрэглэх. Гол, булаг шандны ус зэрэг ил задгай усанд өвчин үүсгэгч бичил биетнүүд агуулагддаг тул хэрэглэхэд аюултай.
Ариутгасан сүү зэрэг боловсруулалт хийсэн, аюулгүй хоол хүнсийг сонгож хэрэглэ. Хадгалалтын хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзана. Шууд идэх жимс, ногоог заавал угааж хэрэглэнэ.

2-3 АЯГА СҮҮНД 800-1300 МГ КАЛЬЦИ АГУУЛАГДДАГ
Сүү, сүүн бүтээгдэхүүн нь өсөлт хөгжилтөд зайлшгүй шаардлагатай үл орлогдох амин болон тосны хүчил, аминдэм А, Д, В12, рибофлавин, кальци, фосфор, кали, магни, цайр зэрэг чухал шимт бодисуудын эх үүсвэр болдог. Мөн дархлааны үйл ажиллагааг дэмжих, зүрх судас, чихрийн шижин, хавдар зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх өндөр ач холбогдолтой бүтээгдэхүүн юм.

Ялангуяа өсвөр насныхан, жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд хамгийн их шаардлагатай кальцийн эх үүсвэр нь сүү, сүүн бүтээгдэхүүн юм.

НЭМҮТ-ээс 2012 онд хийсэн судалгаагаар өсвөр насныхны сүү цагаан идээний хэрэглээ 31.3% гэсэн дүн гарчээ. Монгол хүний хоногийн хоол тэжээлийн физиологийн нормд хоол хүнсээр авах кальцийн хэмжээг 800-1300 мг гэж заасан. Энэ нь 2-3 аяга сүү, сүүнд агуулагдах хэмжээ юм.

Монгол хүн амын хоол тэжээлийн бодисуудын хэрэглээг судалсан судалгааны дүнгээр 8-14 насныхан хоногт шаардлагатай кальцийн 31 хувийг, 15-18 насны охид 32 хувийг, хөвгүүд 27.5 хувийг, 19-24 насны эмэгтэйчүүдэд 41.6 хувийг, эрэгтэйчүүд 33.5 хувийг авч байгаа нь зөвлөмж хэмжээнээс 2-3 дахин бага байгаа ба 8-14 насны хүүхдийн 28.5 хувьд сийвэн дэх кальци байх ёстой хэмжээнээс доогуур байна. Түүнчлэн 15-аас дээш насны эмэгтэйчүүдийн хоногт хэрэглэж буй сүү, сүүн бүтээгдэхүүний хэмжээ 294-445 гр, эрэгтэйчүүд 161-622 гр хэрэглэж байна. Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх нэг том алхам нь чихрийн хэрэглээг бууруулж, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээг үндэсний түвшинд хэрэгжүүлж,уламжлалт дадлаа сэргээх шаардлагатай байна.

Монгол малын сүүний онцлог шинж чанар
Хонины сүү: Тослог ихтэй, өтгөн, чихэрлэг, сүлрэх чанараараа илүү. Хонины сүүг чанартай гэж үздэг.
Хонины сүү нь хий дарах боловч зүрхний өвчин, шар ус, амьсгал амаргүй болох зэрэг өвчин үүсгэнэ. Хонины сүү нь үнээний сүүнээс тос уургийн агууламжаараа 1.5-2 дахин илүү байдаг ба хүчиллэг их тул гашилж бүрэлдэх нь харьцангуй удаан байдаг. 1л хонины сүү 2 л үнэний сүүтэй тэнцэнэ.

Хонины сүүгээр бяслаг хийх, тараг бүрэх, айраг исгэх, архи нэрэх, ээзгий, ааруул хийх, шар тос авах ба өрөм хураах зэрэг уураглаг идээ үйлдэхэд тохиромжтой.

Монгол хонь нь номхон, эзэндээ амархан дасдаг, саах тусам сааль сүү нь арвиждаг буянт мал бөгөөд хургаар ивэлгэн саахад саалийн хоёрхон сарын хугацаанд 30 орчим литр буюу хоногт 0.2-0.5 литр сүү өгдөг.
Ямааны сүү: Сүү нь шингэн цэхэрлэг өнгөтэй. Химийн найрлага, тэжээллэг чанараараа үнээний сүүтэй ойролцоо. Шингэн тослог багатай, сүлрэх нь хониныхоос арай дутуу.

Ямааны сүү нь хөнгөн сэрүүн чанартай тул хижиг өвчин, амьсгал давхуалт, цусны өвчин, шарын халуун зэрэгт сайн. Мөн таван цулыг шимшүүлж, тамирыг тэжээн хий огшуулалт, ходоодны өвчин ба бөөрний өрөвслийг эмнэх чадвартай.

Уургийн хэмжээ нь үнээний сүүнээс бага болохоор голдуу айраг, тараг исгэхэд сайн эх материал болдог.
Мөн бяслаг, ааруул, ээзгий хийнэ. Цай сүлэхэд хамгийн сайн.
Ямааны сүүний тараг нь сарлаг, хонины сүүнийхийг бодвол сулавтар бүрэлдэлттэй боловч гойд амтлаг бөгөөд дангаар нь идэхэд элэг цөс, ходоодны олон ужиг өвчнийг түргэн илаарьшуулдаг.
Ямаа нь хоньтой харьцуулахад сүүний гарцаар нэмүү арвин ба саах тусам сүү ордог буянт мал бөгөөд саалийн хугацаанд 50-60 литр сүү өгдөг.

Сарлагийн сүү: Хурц чанартай, тослогийн хувьд бусад малын сүүнээс хавьгүй их, чихэрлэг, сүлрэх нь хонь, ямааны сүүнээс ялимгүй дутуу. Сарлагийн сүү хий дарах боловч бадгана, шар өвчин үүсгэнэ.
Сарлагийн сүүний өрөм нь бараг 2 хуруу зузаан /3-4 см/ арвин байдаг. Түүнийг хайлуулж, шар тос эсвэл тэр чигт нь гүзээнд савлаж агааргүй болтол нягтруулан дагтаршуулж исэлдүүлэн цагаан тос хийнэ. Мөн сэрүүн, сүүдэр газар хатааж хадгална. 3-н жил хадгалсан сарлагийн шар тосыг эмэнд тооцдог.
Сарлагийн сүүний тараг нь маш нягт бүрэлдэлттэй элэг мэт болдог тул шим тэжээл өндөр, элдэв чийг бамын эсрэг үйлчилгээтэй болно. Ийм учраас сарлагийн сүүний тараг нь монголчуудын хамгийн дуртай идээ юм.
Монгол үнээний сүү: Сүүнийхээ гарцаар сарлагаас илүү боловч бусад малын сүүнээс шингэн, тослог нь хонь, ямааны сүүнээс багавтар, чихэрлэг багатай, сүлрэх чанараараа бусад малынхаас дутуу. Гэвч шим тэжээллэг, илчлэг чанараар тэгш сайн учир өдөр тутмын хоол ундаанд маш тохиромжтой гэж үздэг. Үнээний сүүний шим төгөлдөр тул, уушгины архаг өвчинг арилгана. Зарим тохиолдолд гэдэс дотрыг цэвэрлэх, хортой эм танг даруулж уухад үнээний сүү цэвэр, түүхий сүү илүү тохиромжтой. Мөн улаан монгол үхрийн халуун сүүгээр чийг бам, ядаргаа, сульдаа, дотрын элдэв хууч өвчнүүдийг анагаан эмчилдэг.

Энэ сүүний тараг, аарц маш өвөрмөц сайхан амттай байдаг тул монголчуудын хамгийн дуртай хоол болдог. Энэ малын сүү нь монголчуудын цагаан идээний хэрэглээний дийлэнх хэсгийг эзэлдэг.
Ингэний сүү: Энэ сүү нь тос, уургийн агууламжаар маш баялаг /тос 6.5%, уураг 4.8-5.2%/, В,С аминдэмээр үнээний сүүнээс их, уургийн бүрэлдэхүүн дэх ээдэмцэр, альбумины харьцааны хувьд гүүний сүүтэй ойролцоо.

Ингэний сүүг боловсруулж цагаан идээ хийх нь харьцангуй бага ч түүгээр ундаа, бяслаг, цагаан тос, шар тос, ааруул, өрөм хийж айраг исгэж авахаас гадна аарц зэрэг бүтээгдэхүүн боловсруулж болдог.

Ингэний сүү нь хий, бадгана, гэдэс дүүрэх, хаван зэрэгт тустай ба эмчилгээний онцгой ач холбогдолтой.
Гүүний сүү: Гүүний сүү нь шим тэжээлээр элбэг, халуун чанартай бөгөөд исгэлэн шорволог амттай. Гүүний сүүгээр голдуу айраг хийдэг. Нэг литр айраг хүний биеийн С аминдэмийн хоногийн хэрэгцээг хангаж чадна.

Өтгөн, шингэний хувьд монгол үнээний сүүтэй ойролцоо, тосны хувь багавтар, харин чихэрлэг нэлээд их тул гүүний сүүгээр цай сүлдэггүй, боловсруулж цагаан идээ хийдэггүй. Гүүний сүүний тослог үнээнийхээс бараг 3 дахин бага боловч харьцангуй нам температурт хайлж биед түргэн шингэж боловсордог эмчилгээний чанараараа онцлог.
Гүүний сүүний уургууд нь зонхилон үл орлогдох амин хүчлүүдээс бүрдэх тул шим тэжээлийн хамгийн төгс чанартай бөгөөд эс, эдийг нөхөн төлжүүлдэг бодисын солилцоог эрчимжүүлдэг, нялх бие махбодийн өсөлтийг тэтгэн, элдэв ор, харшлыг номхотгон дарангуйлагч увьдаст чанар бүхий лизин, гистидин, метионин зэрэг амин хүчлүүдийн агууламжаар бусад малынхаас үлэмж давуу /уургийн цэвэр жингийн 11.0-11.2% / байгаа нь түүний эмчилгээ сувилалын өндөр ач холбогдолтой.

Гүүний сүүний тос нь түүний агууламжийн 1.8-2.2 шахам хувийг эзлэх бөгөөд онцлог нь түүний уурган бүрхүүлт бөмбөлөг нь бусад малынхаас маш жижигхэн, хоол боловсруулах эрхтэний эсийн ханаар нэвчин шингэх боломжийг бүрдүүлдэг тул бодисын солилцоог хурдасгадаг.

Гүүний сүү, айргийг олон төрлийн өвчин, эмгэгийн эсрэг эмчилгээ, сувилгаанд эрт дээр үеэс ашиглаж ирсэн. Айргийг зөв зохистойгоор ууж амрахад тамир тэнхээ хурдан сэргэдэг.