ЕБС-ТАЙ ХИЙСЭН “ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ” ДҮГНЭВ

2023/04/25
ЕБС-ТАЙ ХИЙСЭН “ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ” ДҮГНЭВ

        “АСГАТ” ОНӨААТҮГ, Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын хооронд байгуулсан гэрээ дүгнэх үйл ажиллагаа амжилттай болж өнгөрлөө. Энэхүү үйл ажиллагаанд ерөнхий боловсролын 13, 20, 40, 51, 70, 146-р сургуулиуд оролцон хамтран ажилласан үйл ажиллагааг дүгнэв. “АСГАТ” ОНӨААТҮГ-ын зүгээс байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг, түүний хэрэгжилт, мөн хадгалалт, түгээлтийн үед хүнсний аюулгүй байдлыг хэрхэн хангаж буй талаар мэдээлэл өгч сургуулиудын санал хүсэлтийг сонсон ажиллав.

        Мөн сургуулиудын гал тогоо, агуулахын нөхцөл байдлын талаар ярилцаж сургуулийн зүгээс хүнсний бүтээгдэхүүнийг илүү олон сонголттойгоор, боловсруулалтад оруулсан, бэлэн бүтээгдэхүүн авах шаардлагатай байгааг тодорхойлов. 

ЕБС-ТАЙ ХИЙСЭН “ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ” ДҮГНЭВ  
Асгат ОНӨААТҮГ Facebook