“АСГАТ” ОНӨААТҮГ-ЫН ТАНИЛЦУУЛГА

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1979 оны 389 дүгээр тогтоолыг үндэслэн Сангийн Яам, Ардын Боловсролын Яам, Улаанбаатар хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны хамтарсан шийдвэрээр 1980 оны 07 сарын 01-ээс Улаанбаатар хотын бүх дүүрэгт сургууль, цэцэрлэгүүдийн нэгдсэн аж ахуйн төв нэртэй байгууллагууд байгуулагдан ажиллаж эхэлсэн байна. Үүний нэг нь 1980–1992 онуудад Октябрийн районы сургууль, цэцэрлэгийн нэгдсэн аж  ахуйн төв нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлэн улмаар хууль тогтоомж, зах зээлийн тогтолцоотой уялдан 1992–1997онуудад “Асгат” ББХК, 1997-2006 онуудад “Асгат” УҮГ, 2006 оны 07-р сарын 01-ний өдрөөс эхлэн Нийслэлийн ИТХ-ийн 154-р тогтоол, Нийслэлийн Засаг даргын 368 тоот захирамжаар , 2015 оны НИТХ-ын 157-р тогтоолоор Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар  болон зохион байгуулагдсан нь өнөөгийн “Асгат” ОНӨААТҮГ юм.

“Асгат” НӨҮГ-ын дарга, захирлаар /Сургууль цэцэрлэгийн нэгдсэн аж  ахуйн төвийг  байгуулсан 1980 оноос хойш тус төв, УҮГ, НӨҮГ-ын/ Х.Баатархүү 1980 оны 3-р сараас  1981 оны 8-р сарын 01, Г.Бадамдорж 1981 оны 8-р сарын 1-нээс 1982 оны 8-р сарын 25, Бямбаа 1982 оны 8-р сарын 25-наас 1985 оны 3-р сар, Д.Гэндэншарав 1985 оны 3-р сараас 1992 оны 6-р сар, Р.Дондов 1992 оны 10-р сарын 1-нээс 1997 оны 04-р сараас Балжиннямын Ёндонсүрэн, 2011 оны 04-р сарын 22-оос 2013 оны 09-р сарын 06-аас 2013 оны 09 сарын 06-ны өдрийг хүртэл Шоовдорын Гантөмөр, 2013 оны 09 сарын 06-ны өдрөөс Дамиран овогтой Майцэцэг , 2017 оны 01 сарын 06-ны өдрөөс Энхбат овогтой Энхтөр нар томилогдон өнөөг хүртэл ажиллаж байна.

Өөрийн үйл ажиллагааны гол  чиглэл болох Баянгол дүүргийн төрийн өмчит 38 цэцэрлэг, 8 ерөнхий боловсролын сургуулиудыг  эрүүл, чанартай, баталгаат хүнсээр захиалгын дагуу түргэн шуурхай  үйлчилгээгээр хангах үйл ажиллагааг амжилттай  биелүүлж ирсэн туршлагатай хамт олон юм.

Зорилго: Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудыг эрүүл, чанартай, баталгаат хүнсний бүтээгдэхүүнээр тасралтгүй хангаж ажиллах

ДАВУУ ТАЛ:  

Олон жилийн туршлагатай мэргэшсэн боловсон хүчнээр хангагдсан, түргэн шуурхай найдвартай үйлчилгээ, материаллаг баазаар бүрэн хангагдсан, харилцагч цэцэрлэгүүдийнхээ гал тогооны тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг бүрэн  хариуцаж ажилладаг, үндсэн 21 ажиллагсадтай, бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалттай 2, үйлчилгээний 2 нийт 4 авто машинтай. 50 гаруй тоннын багтаамжтай хуурай хүнс, ногооны агуулах болон 20 гаруй тоннын багтаамжтай хөргүүрийн системтэй махны агуулахтай. Мөн Төв аймгийн Борнуур суманд 3 га газар, УБ хот Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо Нарийний аманд 2 га газартай бөгөөд өөрсдийн ажиллагсдын хамтаар ногоогоо тариалан цэцэрлэг, сургуульд нийлүүлэн ажилладаг. 

ДҮРМЭЭР ХҮЛЭЭСЭН ҮҮРЭГ:

  • БГД-ийн төрийн өмчит цэцэрлэгүүдийг чанартай хүнсээр тасралтгүй хангаж ажиллахдаа үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлого барьж ажиллах
  • Тоног төхөөрөмжийн засвар эрхлэн явуулах
  • Ахуйн материал нийлүүлэх
  • Сургалт зохион байгуулах
  • Туслах аж ахуй эрхлэх