"Нэгдүгээрт хүүхэд" аянд нэгдлээ

2023/05/23
"Нэгдүгээрт хүүхэд" аянд нэгдлээ

         Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр эцэг , эх , асран хамгаалагчийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, байгууллагын эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хүүхэд хамгааллын түншлэлийг сайжруулах мөн хүүхдийг орчны эрсдэлт нөхцөлд өртөх, осол гэмтэлд урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зорилгоор зохион байгуулагдаж буй "Нэгдүгээрт хүүхэд" аянд "АСГАТ" ОНӨААТҮГ-ын эцэг эхийн зөвлөл нэгдэж байна.  

             Дээрхи аяны хүрээнд "АСГАТ" ОНӨААТҮГ нь Монголын хуульчдын холбооны хуульч, өмгөөлөгч А.Энхбаатар "Ажилтан албан хаагчдад зориулсан эцэг, эхийн үүрэг, харилцаа хандлага" сэдэвт сургалт зохион байгуулан ажиллав. Тухайн сургалтаар хүүхдийн эрх, эцэг эхийн эрх, үүрэг хоорондын харилцаа, эрхзүйн зохицуулалтын талаархи мэдээлэл, Цэцэрлэг , ерөнхий боловсролын сургууль, эцэг , эх, асран хамгаалагчдын хоорондын харилцаа, хандлага, эрхзүйн зохицуулалтын тухай сургалт орж хууль эрхзүйн талаархи мэдээлэл өгөв. 

 

"Нэгдүгээрт хүүхэд" аянд нэгдлээ  
Асгат ОНӨААТҮГ Facebook