“АСГАТ” ОНӨААТҮГ-ЫН АЖИЛТНУУД ГАМШГИЙН ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДУУТ ДОХИОГООР ДАДЛАГА СУРГУУЛИЛТ ХИЙЛЭЭ

2023/06/09
“АСГАТ” ОНӨААТҮГ-ЫН  АЖИЛТНУУД ГАМШГИЙН ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДУУТ ДОХИОГООР ДАДЛАГА СУРГУУЛИЛТ ХИЙЛЭЭ
           ОБЕГ-аас иргэдэд гамшгаас өөрийгөө болон бусдын амь насыг авран хамгаалахад сургах зорилгоор жил бүр гамшгийн зарлан мэдээллийн дуут дохиогоор дадлага сургуулилт явуулдаг. Энэ хүрээнд өнөөдөр 16:00 цагт “Асгат ОНӨААТҮГ” -ын нийт ажилтнууд дадлага сургуулилт хийлээ.
      Дуут дохио эхний удаа дуугарахад иргэд “Нуугд-суу-хүлээ” зарчмыг баримтлан өрөө тасалгаандаа аюул багатай байрлалд өөрийгөө хамгаалах арга хэмжээг авч, ширээн доогуур орох, даацын хана, булан тохойд зогссон бол хоёр дахь удаа дуугарахад барилга, объектыг орхин гарахдаа гарын доорх зүйл ашиглан толгойгоо хамгааллаа. Ингэхдээ “Гүйхгүй, эргэж буцахгүй, хашгирахгүй, түлхэлцэхгүй” гэсэн зарчмаар барилгаас гарч, гадаах зай талбайд цугларч, дадлага сургуулилтыг амжилттай зохион байгууллаа.
 
“АСГАТ” ОНӨААТҮГ-ЫН АЖИЛТНУУД ГАМШГИЙН ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДУУТ ДОХИОГООР ДАДЛАГА СУРГУУЛИЛТ ХИЙЛЭЭ   
Асгат ОНӨААТҮГ Facebook