МХЕГ: Гудамж, талбайд нус, цэрээ хаявал 50 мянгаар торгох хуулийн зохицуулалттай

2020/02/19
МХЕГ: Гудамж, талбайд нус, цэрээ хаявал 50 мянгаар торгох хуулийн зохицуулалттай

МХЕГ-аас коронавирусийн халдвараас сэргийлэх чиглэлээр хийж буй арга хэмжээни талаар мэдээлэл хийж байна.

Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Баярболд, Коронавирусийн халдварын эхний мэдээллийг  2020 оны нэгдүгээр сарын 6-нд авснаас хойш өнөөг хүртэл улсйн хэмжээнд мэргэжлийн хяналтын 2200 албан хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Хилийн нэвтрэх цэгт хамгийн түрүүнд Хилийн хяналтын халдвар хамгааллын албаныхан 138 сэжигтэй тохиолдлыг илрүүлж, хариу арга хэмжээ авч, эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэж тусгаарлах арга хэмжээг авахуулсан. 

Эрүүл ахуйн тухай хуульд тухай хуульд нийтийн эзэмшлийн гудамж талбайд нус, цэр, шүлс, тэжээвэр амьтны ялгасдыг хаявал иргэнийг 50 мянга, ААН-ийг 500 мянган төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай. Энэ хуулиар өнгөрсөн долоо хоногт энэ хуулиар 200 гаруй иргэн торгуулсан гэв. 



Улсын ахлах байцаагч Төмөрбаатар, Хил бол коронавирусийн халдвар авах хамгийн эрсдэлтэй нөхцөлөөр тооцогдож байна. Тиймээс ДЭМБ-аас хилд нэвтрүүлэх 16 зөвлөмж шинээр гаргасныг хэрэгжүүлэн ажиллаж байна. Хилийн хяналтын явцад халуунтай гадаадын 15 иргэнийг буцаасан. Хятад улсаас болон Хятад улсаар дамжин ирж байгаа 1475 чингэлэг, 75 вагоныг мэргэжлийн байгууллагуудаар ариутгууллаа.

Үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Түмэнжаргал, Худалдаа үйлчилгээний 3200 гаруй ААН нэгжид хяналт шалгалт хийж, 3700 гаруй зөрчил илрүүлж газар дээр нь арга хэмжээ авсан. 80 сая төгрөгийн бүтээгдэхүүний устгаж, 60 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг хурааж, иргэдийг эрүүл мэндээрээ хохирох эрдсдэлээс сэргийлж ажиллалаа. 

МХЕГ: Гудамж, талбайд нус, цэрээ хаявал 50 мянгаар торгох хуулийн зохицуулалттай  
Асгат ОНӨААТҮГ Facebook