2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн хүүхдийг бүртгэнэ.
Бүртгэлийг
WWW.PARENT.EDU.MN цахим систем болон ESIS мобайл аппликейшнээр зохион байгуулна.
Эхлэх хугацаа: 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 09:00 цаг
Дуусах хугацаа: 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 17:59 цаг
Цахим элсэлтийн үйл ажиллагааг 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагт иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулах бөгөөд элсэлтийн мэдээ эцэг эх, асран хамгаалагчийн бүртгүүлсэн утасны дугаарт мессежээр очно.
Эцэг эх, асран хамгаалагч нь цахимаар бүртгүүлэх боломжгүй бол өөрийн биеэр харьяа дүүргийн Боловсролын хэлтэс болон хамран сургах тойргийн цэцэрлэг дээрээ очиж дэмжлэг авах боломжтой.
Цэцэрлэгийн элсэлттэй холбоотой мэдээллийг elselt@edu.mn и-мэйл хаяг болон 75778080 дугаарын утсаар /08:30-17:30 цагт/ холбогдож авах боломжтой.