“ХҮҮХДИЙН ХООЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

2023/04/13
“ХҮҮХДИЙН ХООЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
 
Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүүхдийн хоол хүнсний чанар, хүртээмжийг сайжруулах, хоол хүнсний үйлчилгээгээр дамжуулан нийгмийн олон талт асуудлыг шийдвэрлэх, ороцоог хангах зорилгоор Боловсрол шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд, ХХААХҮ сайдын хамтарсан А/50, А/57, А/45 дугаарын тушаалын дагуу 2023 оны 04 сарын 10 нд “ХҮҮХДИЙН ХООЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. Хэлэлцүүлэгт нийслэл, дүүргийн ЗДТГ, дүүргүүдийн Боловсролын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар болон сургууль, цэцэрлэгийн удирдлага, Асгат ОНӨААТҮГ, Өсвөр үе ОНӨААТҮГ, Багачууд ОНӨААТҮГ, Хүнс хангамж ОНӨААТҮГ-ын байгууллагуудын удирдлага болон эрүүл ахуйч нар оролцлоо.
Уг хэлэлцүүлгээр
1. Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсний шим тэжээллэг байдал, хангамж, хүртээмж, чанар, аюулгүй байдлыг сайжруулахад тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам;
2. Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнсний хэрэглээнд орон нутагт үйлдвэрлэсэн хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ашиглалтыг нэмэгдүүлэх, нутгийн онцлогтой уламжлалт хоол хүнсний нэр төрлийг баяжуулан ахуй, хэрэглээний онцлогтой уялдуулан хэрэглэх боломж;
3. Хоол үйлдвэрлэлийн салбарт ажиллаж буй хүний нөөцийн хүрэлцээ, мэргэжлийн ур чадвар, цалин хөлсний хангамж, нийгмийн баталгаа;
4. Тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн түвшинд сургууль, цэцэрлэгийн хоолны үйлчилгээний өнөөгийн нөхцөл, оролцогч талуудын чиг үүрэг, ажлын уялдааг сайжруулах боломж, шийдэл;
5. Төр, хувийн хэвшлийн үр дүнтэй хамтын ажиллагааны шийдэл;
6. Хүүхдийн хоолны санхүүжилтийн олон талт хэлбэр боломж шийдэл;
7. Сургуулийн хоол үйлдвэрлэлийн газрын үр ашигтай зохион байгуулалтын хэлбэр, шийдэл боломж сэдвүүдээр хэлэлцэж, саналыг чиглэл бүрээр нэгтгэж байна
 
“ХҮҮХДИЙН ХООЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  
Асгат ОНӨААТҮГ Facebook