“ХҮҮХДИЙН ХООЛ ҮНДЭСНИЙ” ЧУУЛГАН

2023/06/07
“ХҮҮХДИЙН ХООЛ ҮНДЭСНИЙ” ЧУУЛГАН

        “Алсын хараа 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, эх оронч, хөрвөх чадвартай, оюунлаг, бүтээлч иргэнтэй улс болон хөгжинө” гэсэн зорилт туссан.

Дэлхий нийтийн болон, манай улсын бодлогод тусгалаа олсон эдгээр зорилтыг хангахад оролцогч талуудын хамтын ажиллагаа чухал юм.Тиймээс хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлийн талаар хэлэлцэж, хамтын шийдвэр гаргахаар

“ХҮҮХДИЙН ХООЛ” үндэсний чуулган 2023 оны 6-р сарын 6-ны өдөр зохион байгуулагдлаа.

Чуулганд ЭМЯ, БШУЯ, ХХААХҮЯ, сургууль цэцэрлэгийн удирдлага,“Асгат” ОНӨААТҮГ, “Өсвөр үе хүнс”  ОНӨААТҮГ, “Багачууд хүнс” ОНӨААТҮГ, “Хүнс хангамж төв” ОНӨААТҮГ-ын байгууллагуудын удирдлага , эрүүл ахуйч нар болон хот хөдөөгийн 1500 орчим төлөөлөгч оролцлоо.

Уг чуулганаар :

ЕБС, цэцэрлэгийн хүүхдийн үдийн хоолны чанар, хүртээмж

Үдийн хоол хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлөх нь

Үдийн хоолны зардлыг аав ээж, асран хамгаалагчтай хуваалцах боломж

Дунд ахлах ангийн сурагчдыг үдийн хоолонд хамруулах боломж

Эрүүл эко бүтээгдэхүүнийг үдийн хоолны цэсэнд багтаах

Үдийн хоол сурлагын амжилтад нөлөөлөх нь гэх мэт олон чухал сэдвээр зөвлөлдлөө.

“ХҮҮХДИЙН ХООЛ ҮНДЭСНИЙ” ЧУУЛГАН  
Асгат ОНӨААТҮГ Facebook