Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, “Алсын хараа – 2050” бодлогын хүрээнд Баянгол дүүргийн Засаг Даргын тамгын газартай хамтран цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захиралуудыг хүлээн авч хүнсний түгээлт, хадгалалтын үеийн хүнсний эрүүл аюулгүй байдлын талаархи танилцуулага мэдээлэл хүргэх, Хүүхдийн хоолны зохистой дадал, хоол үйлдвэрлэл тавигдах шаардлага, анхаарах асуудлын талаар хэлэлцэн холбогдох мэргэжилтэнгүүд хамтран зохион байгууллаа.
• “Хүнс, худалдаа, үйлчилгээний чиглэлээр баримталж буй бодлого, чиглэл” - Баянгол дүүргийн Засаг Даргын Тамгын газрын, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Г.Батсүрэн
• “Хүүхдийн хоолны зохистой дадал, анхаарах асуудал” - Нийслэлийн эрүүл мэндийн газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын ахлах байцаагч” Ц.Ган-Эрдэнэ
• “Хоол үйлдвэрлэлд тавигдах шаардлага, анхаарах асуудал” - НХХААГ-ын “Хүнсний чанар стандарт, хяналтын ахлах байцаагч” Б.Уянга
• “АСГАТ” ОНӨААТҮГ-ын захирал Э.Энхтөр “АСГАТ” ОНӨААТҮГ-ын 2023 оны үйл ажиллагааны танилцуулга, цаашдын хамтын ажиллагаа”
Сургалтын хүрээнд цэцэрлэг, сургуулийн хүнсний түгээлтийн үед тулгамдаж буй асуудал, хамтын ажиллагааны үр дүнгийн талаар хэлэлцэж, цэцэрлэг, сургуулиудын санал хүсэлтийг сонсон цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцав.